Thursday, November 2, 2017

Загварын шоу


Загварын шийдэл








Хувцасны түүх, дизайн үндэстний соёл

1.      Хувцасны түүхийн судлах зүйл, зорилго, ач холбогдол


2.      Анхны хувцас


3.      Хувцасны түүх –материаллаг  соёл


Дизайнер оюутнуудад хувцасны түүхэн хөгжлийн үе шатууд, хувцас ба  стилийн хөгжлийн онцлогийг судлуулах, өөрсдийн шинэ санааг бий болгох суурийг тавина. Загварын чиг хандлага, түүний онолын зүй тогтлыг ойлгуулах, хувцасны түүхэн үе шатуудыг мэдээллийн хэрэгслүүд ашиглан судалгаа хийж, үнэлэлт  дүгнэлт өгч сурах.Түүхээс сэдэвчилсэн сэтгэлгээг хөгжүүлэх. Загварын холбоотой үгийн нөөцтэй  болох. Эрт цагаас өнөө үе хүртэл нийгэмд болон хүний амьдрал тохиолдон өнгөрсөн үйл явдлуудыг түүх гэнэ. Түүх нь улс төрийн, нийгмийн, ард түмний, соёлын гэх зэргээр янз бүр байж болно. Харин бид түүхийг хувцас загвар талаас нь авч үзэх болно. Хувцасны түүхийн судалгааны гол зүйл нь костюм юм.   

Костюм- тодорхой түүхийн цаг хугацаанд хэсэг бүлэг хүмүүс эсвэл ард түмнүүдийн өмсөж хэрэглэж байсан хувцсыг хэлнэ.

Загвар, маяг моод / fashion / гэж юу вэ? Энэ нь толь бичигт хувцас, үс нүүр будалтын хэв маягийг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Загвар маяг моод нь хүмүүсийн сэтгэл санаа болон мэдрэмжийн өөрчлөлтөөс хамаарч байнга өөрчлөгдөж байна.

Эртний хувцас Грек хувцас
21- р зууны хувцас



Загвар нь дан ганц хувцасны тухай юу ?

Эрт дээр үеэс маш удаан хугацааны турш загвар нь зөвхөн хувцасны тухай, түүний материалын чанар, оёдолчны чадвар, хувцасны хэсгүүдийн донжоо олсон байдал, сүүлийн үеийн загвар нь чиний хөрөнгө чинээг илэрхийлэгч, нийгмийн аль хэсэгт харъяалагдаж буйг тань илтгэгч байв. Харин өнөөдөр энэ нь зөвхөн хувцас, үс, нүүр будалтын хэв маягийг илэрхийлээд зогсохгүй, таны амьдралын хэв маяг, таны хэрэглэх эд зүйлсэд хүртэл загвар моод бий болоод байна.

Жнь: Зарим хүмүүс эртний хэв маягийг сонирхож өөрийн орон гэр, идэх хоолны газраа хүртэл тэгж сонгож авдаг.

Монголчуудын хувьд гэхэд  америк хэв маяг, ази стиль, европ хэв маяг гээд гэрээ тохижуулах, чөлөөт цагаа өнгөрөөхөд хэрэглэх болжээ.

2. Хувцасны түүхийн ач холбогдол

Хувцасны түүхийн хичээл нь дизайнеруудад дараахь ач холбогдолтой.

  • Хувцас болон загварт хүн төрлөхтний нөлөөллийг ойлгох
  • Хувцасны хөгжилд загварын нөлөө хэрхэн тусаж байгааг ойлгох
  • Таны ирээдүйн дизайнд шинэ хэлбэр, шинэ санааг бий болгоно.



3. Хувцасны зориулалт

  • Цаг агаарын таагүй нөхцлөөс хамгаалах / халуун, хүйтэн/

Өвлийн хүйтэнд дулаан хувцас өмсөж өөрсдийгөө хамгаална. Африк хүмүүсийн үс маш шигүү, өтгөн байдаг нь экваторийн халуун нар толгой дээрээс нь төөнөхөд нарны цацрагийг арьс руу шууд нэвтрүүлэхгүй зохицолдолгоотой байна.

  • Илбэ шидийн хүчнээс хамгаалах

Эрт үед хүмүүс ид шидэнд итгэж, түүнээс айсандаа элдэв хувцас хэрэгслүүдийг хэрэглэж байсан. Жишээ нь бөөгийн шашны бөөчний хувцас. Түүний хувцасны элементүүд нь ямар нэг утга санааг илэрхийлэх бөгөөд зарим нэг зүйл нь ад чөтгөрийг хуурахад зориулагдсан байна.

  • Гоёл чимэглэл
  • Зөвхөн гоё харагдахын тулд

 15-18-р зууны үед баячууд зөвхөн гоё харагдахын тулд янз бүрийн хэв маягаар их хөөцөлдөж байсныг та хувцасны түүхээс мэдэх боломжтой.Жнь: 17 зууны зарим язгууртан эмэгтэйн хувцасны материалын жин 15-20кг байсан./

  • Зан төлвийн түвшин

 Тухайн үеийн моод маягийг дагасан байдал, энгийн даруу байх, өөрийн зан төрхийг илэрхийлэх хүчин зүйл,/ 

  • Тухайн хүний хөрөнгө чинээг илэрхийлэх гаднах хүчин зүйл

Имэдж бүрдүүлэх, Үнэтэй материалаар хийсэн хувцас, үнэт эдлэл хэрэглэх  /

  • Үндэсний уламжлалаа хадгалах

Иран, ирак эмэгтэйчүүдийн толгойн алчуур хувцас, араб хувцас, энэтхэг сари, монгол  дээл

Хувцасны түүхийн хөгжилд  нөлөөлөх хүчин зүйлс      

Тээвэрлэлт

  • А. Кристофор Колумб, Марко Поло нарын аялалын багууд шинэ газар  нутгийг нээгээд буцаж ирэхдээ шинэлэг сайн бараа бүтээгдэхүүнүүдийг авчирдаг байсан.Үүнд: торго, олсон даавуу, будаг, чимэг зүүлт
  • Б. Тээвэрлэлт даан, хурдан боловсрогдох түүхий эдүүдийг авчирах
  • В. Бүтээгдэхүүн хийх шинэ технологи

Худалдааны цэгүүдийг байгуулах, хэрэгцээт зүйлүүдийн эх булгуудыг тогтоох

Чингис хаан торгоны замыг нээн ажиллуулсан нь түүнийг мянганы хүн болгох нэг гавъяа нь мөн гэж тэмдэглэсэн байдаг.

Эрх мэдэлтэн болон баян хүмүүсийн нөлөөгөөр чиг хандлагууд бий болох

Нийгмийн доод давхаргын зарим нь язгууртан баячууд шиг харагдах гэж тэдний хэв маяг, хэлбэр, үсний өнгө зэргийг дууриах

Хүн төрлөхтний сүйрлийн гамшиг

1347-1349 онд европт тохиолдсон хар тахал. Энэ нь нийгмийн бүх давхаргыг хамарсан. Энэ үед хүмүүс хувцас гоёл чимэглэлийн тухай бодох боломжгүй байв.

Дайн

А.Европод 100 гаруй жил үргэлжилсэн дайны үед хүмүүс эзлэгдэх дайтан өөрсдийн гоёл чимэглэлийн тухай бодох сэхээгүй байв.

Б.Нэг орноос түүхий эдийг авч нөгөө оронд даавуу материалуудыг     үйлдвэрлэдэг байв.

Дэлхийн I, II дайны үед даавуу материалуудаар цэргийн хувцас, майхан, боолт, шүхэр,цүнхийг хийдэг байв.

Материалын хомсдлын улмаас нөхөж сэлбэх хууль мөрдөгдөж байсан.

Дэлхийн 2 дугаар дайны үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн ажлыг хийж байсан. Иймээс хөдөлгөөнд эвтэй, практикт тохирсон хувцсыг өмсөх шаардлагатай болсон. Иймэрхүү ажлын дүнд эмэгтэйчүүд өөртөө илүү итгэлтэй, өөрийн өмсөх зүйл болон биеэ өөрийн хяналтанд байлгах болсон. Жнь: богино юбка,

Улс орон- Засгийн газраас гаргасан худалдааны хууль, үнийн бодлого, стандарт

Цаг агаарын байдал

Ноосны хольцтой утаснуудаар хийсэн материал нь амьтнаас эсвэл ургамалаас гаргаж авна. Хүйтэн газарт ургамал ургуулах, амьтны тэжээл нь хангалттай бус тул олдоц нь ховор байдаг.

Хүн төрлөхтний ололт амжилтууд

Шинжлэх ухааны олотууд нь хувцсанд нөлөөлөх болсон.Жнь: Хүн сансарт нисэх

Улс төрийн бодлого

1940 өөд онд энэтхэг нь Английн колони байсан бөгөөд Энэтхэгээс даавуунд шаардлагатай түүхий эдүүдийг авч Англид даавууг үйлдвэрлэдэг байсан. Харин даавуу хэлбэрээр Энэтхэгчүүд худалдан авч оёдлын үйлдвэрээ явуулж байв. Харин энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч  Ганди даавуун материалыг өөрийн оронд үйлдвэрлэх нь ашигтай гэсэн бодлогыг баримталсан. Энэ нь Англи дахь фабрикуудыг ажилгүй болгоход хүргэсэн.

Дэвшилтэт технологи

1851 онд Англид оёдол, нэхэх, будахад шаардлагатай машин төхөөрөмжийн үзэсгэлэн гарсан. Энэ нь айл өрхийн хэмжээнээс үйлдвэрлэлийн түвшинд ахиж дэвжих боломжийг олгосон. 1900 гаад оноос үйлдвэрлэл хөгжсөнтэй холбоотойгоор бүтээгдэхүүний үнэ хямдарсан. Орчин үед даавууг химийн хольцтой хийх болсон нь силуэтийн болон зориулалтын олон хэлбэрийг болгосон.

Хээлэх урлагийн дэвшилт аргууд

Зах зээл дээр шинэ загварын зүйлүүд их гарч ирсэн нь  хүмүүсийн сонирхолыг ихээр татаж, хээтэй даавуунууд ихээр гарсан.

Хөгжим болон босогчдын хөдөлгөөн

Панк, рок, жаз, 20 дугаар зууны орилох  

Мафи

1950- аад онд Америкт бий болсон. Энэ нь зах зээлүүдийг хяналтандаа авч, үнийг өсгөсөн.

Үндэсний баялаг

Ард түмний мөнгө хөрөнгө нь хүмүүсийн хэрэглээний сайн зүйлүүдийг гаднаас оруулах, хэрэглэхэд зориулагдах ёстой. Хэрвээ хүн ардын амьжиргааны түвшин сайжирвал загварын хувцас бусад зүйлд зарцуулах байдал нь ихсэнэ. Мөн бүтээгдэхүүний эдэлгээний хугацаа онц чухал биш болно.

Реклам зар сурталчилгаа- Хүсэл сонирхолыг төрүүлдэг.

Хувцасны үүрэг зориулалт

Хувцасны хэлбэр, материал, товчилгоо, материалын өнгө. Олон төрлийн зориулалтын хувцаснууд бий болсон.

Premier Vision & Colour Bodies Энэ байгуулага нь өнгө, нэхээс, загварын чиг хандлагыг гаргаж байдаг.

Биеийн хэлбэр- Амьдралын хэв шинж, хооллох зуршил зэрэг нь хүмүүсийн биеийн хэлбэрт нөлөөлнө. Энэ нь загварын хэлбэр болон тухайн үеийн гоо сайхны эталоноос хамаарна.

Амьдралын хэв маягийн дарамт -Хувцасны материал, силуэтийн хэлбэр нь илүү зөөлөн, сунадаг болсон. Өдөр тутмын хувцсыг илүүд үзэх болсон.

Үндэсний хэв шинж, костюм- Одоогийн дизайнерууд нь бусад орнуудын үндэсний хувцаснаас санаа авах их дуртай болсон.

Хувцасны төрөл зүйлүүд

Эмэгтэй хувцас- Үдшийн,өдрийн,чөлөөт, ажил хэргийн хослол, дүрэмт, жирэмсний, спортын, дотуур хувцас, унталгын, тусгай үед / хуримын, гашуудлын/

Эрэгтэй хувцас- Ажил хэргийн, үдшийн, өдөр тутмын, спортын, дүрэмт, тусгай үед

Хүүхдийн хувцас нь – 0-2 насны , 2-12 насны , өсвөр үе 12-18 нас            





Улс үндэстний соёл, зан заншил, өв уламжлал дизайны шийдэлд үзүүлэх нөлөөллийг судлана

 

 

Оюутанд олгох мэдлэг: Үндэстний соёлын дизайны хөгжлийн түүх, одоогийн байдлын тухай мэдлэг эзэмшинэ. Өөрийн шинэ бүтээлд үндэстний соёлын дизайны онцлогийг ашиглана.

Лондон Парис Парис



Эрт үеэс одоо хүртэлх үндэстний соёл, урлагийн дизайны онцлогийг  тайлбарлана.

Муслим шашинтай Лалын сүм Азийн сэтгэл зүй Испани



Сурах бичиг

Culture graphic design

Culture and visual design

New design




XYIII-XIX зуунд Европын орнуудад  соёлын тухай анхны ойлголт гарсан. Хөдөө аж ахуй дээр гарсан хөгжил дэвшил дээр анх яригдаж эхэлсэн.

1. Урлаг: Тухайн үндэстний хөгжлийн туршид бий болсон  уран зураг, хөгжим, уран зохиол.

2. Урлагийн тухай ойлголт. Соёлын хүмүүжил knowledge and sophistication: enlightenment and sophistication acquired through education and exposure to the arts They are people of culture.

3. Хэсэг бүлэг хүмүүсийн сонирхол таашаал shared beliefs and values of group: the beliefs, customs, practices, and social behavior of a particular nation or people
Southeast Asian culture

4. Хүсэл сонирхол нэгтэй хүмүүс  people with shared beliefs and practices: a group of people whose shared beliefs and practices identify the particular place, class, or time to which they belong

5. Хүмүүсийн ижил хэв маяг  shared attitudes: a particular set of attitudes that characterizes a group of people
The company tries hard to avoid a blame culture.

6. Биологийн материалын ургалт  growing of biological material: the growing of biological material, especially plants, microorganisms, or animal tissue, in a nutrient substance culture medium in specially controlled conditions for scientific, medical, or commercial purposes

7. Биотехнологи- шинжлэх ухаан, бизнес, худалдааны зорилгоор ургамал амьтны өсөлт хөгжлийг хянаж ургуулах

8. Газар орныг цэцэрлэгжүүлэхийн тулд өөрчлөхийг хэлнэ. tillage: the cultivation of the land or soil in preparation for growing crops or plants

9. Боловсрол ба сургалтыг сайжруулах  improvement: the development of a skill or expertise through training or education
physical culture

XX зуунд соёлыг америк эрдэмтэд антропологтой холбосон.             
1. Хүмүүсийг ангилж ялгах, амьдралын хэв маягийн өөрчлөлтийн шинж
 2. Өөр орон газарт суугаа хүмүүсийн ялгагдах онцлог

ЭӨ 10.000 – Хадны сүг зураг. Азербайджан
МЭӨ 1.400 он. Эртний Египет




 Соёл судлал нь  улс төр эдийн засаг,харилцаа холбоо, нийгэм, урлаг, сэтгэл зүй, хүн судлалын шинжлэх ухаан хавсарсан онолыг судална. Соёл судлалын эрдэмтэд тухайн үндэстний зан заншил, нийгэм, хүний хөгжлийн холбоог  судлахад анхаарал хандуулдаг.

19-р зуунд Английн яруу найрагч Матве Арнольд  хувь хүний идвэхжих байдлыг дүрслэхдээ анх удаа соёлжих гэсэн үгийг хэрэглэсэн.
Соёлд уран зураг, сонгодог хөгжим, хоол хийх урлагийг оруулдаг.